Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэдээллээс хүргэж байна.

Тодруулбал,

  • Жанжин клубын авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар)-ийн ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
  • Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл)-ийн ажил дууссан тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
  • Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл)-ийн ажил дууссан.
  • Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар)-ийн ажил дууссан, 0.400 км авто замын өнгө, суурь хучилт хийсэн. Үлдэгдэл 1.250 км авто замын хучилтын ажлыг долоодугаар сарын 21-30-ны хооронд хийж гүйцэтгэнэ.
  • Парисийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл)-ийн ажил дуусаж, явган замын нөхөн сэргээлт хийгдэж байна.
  • Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) -ын хучилтын ажил дуусаад байна.
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан. Бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан. Бороотой
 
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.