
Дэлхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн “Улаанбаатар Их Дуулга 2025” олон улсын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 25-27-нд Улаанбаатарт болно.
Тэмцээнд 29 орны 247 жүдочид долоон жинд өрсөлдөнө. Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр нэг жинд дөрөв, нийт 56 жүдочоо барилдуулахээр мэдүүлэг өгчээ.
Дэлхийн шилдгүүдээс Португалын Патрициа Сампаио, Испанийн Николаз Шеразадишвили, Молдавын Денис Вейру, Оросын Сабина Гилиазова, Азербайжаны Балабай Агаейв, Туран Байрамов, Францын Леа Фонтайн, Астрайд Жнето, Японы Мами Үмэки, Узбекистаны Достон Рузиев, Украины Богдан Йадов, Артем Лесиук, АНЭУ-ын Карим Абдулаев нар Монголын дэвжээнд барилдах юм байна.
ОХУ-ын -66кг -ын шилдэг тамирчдын нэг ДАШТ-й хүрэл медальт, Европ тивийн анхдугаар наадмын аварга Камал Хан Магамедовоор удирдуулсан Бахрейны хаант Улсын баг энэ сарын 15-нд Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй юм.

“Улаанбаатар Их Дуулга 2025” олон улсын жүдо бөхийн тэмцээнд 30 гаруй улсаас 800 орчим жүдоч, дасгалжуулагч оролцохоор бүртгүүлжээ. Олон улсын энэхүү тэмцээн нь Монгол Улсын спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаас гадна залуусын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлөх өргөн цар хүрээтэй тэмцээн гэж Монголын жүдо бөхийн холбоо мэдээлсэн юм.