Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелин болон албаны бусад хүмүүс угтлаа.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Эмэгтэй шигшээ багийнхан маргааш 16.30 цагт Казакстаны шигшээ багийн эсрэг тоглоно
Эмэгтэй шигшээ багийнхан маргааш 16.30 цагт Казакстаны шигшээ багийн эсрэг тоглоно
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.