Хантер Байденыг татварын албанаас шалгаж эхэлсэн байна. Шалгалтыг Делавер мужийн холбооны прокурорууд хийж байгаа ажээ. Хантер Байден тус хэрэгт тун нухацтай хандаж байгаа бөгөөд шалгалт шударгаар явагдвал хууль бус зүйл гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа хэлсэн байна.
Бүгд найрамдах намынхан Жо Байденийг Барак Обамагийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Хантерийн Украйн болон Хятадад явуулж байсан бизнесийг ихээр шүүмжилдэг байсан.
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Доналд Трамп Украйн дахь Байдений бизнесийг шалгуулахаар шахалт үзүүлснийг Ардчилсан намын зүгээс эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үзэн буруутгаж байсан юм. Гэсэн ч сенатын дэмжлэгтэйгээр Трампыг буруугүй гэсэн дүгнэлт гарсан ажээ.
Хүү Байдений татварын шалгалт шинэ ерөнхийлөгчийн танхимаа бүрдүүлэх ажиллагаатай зэрэгцэж байгаа юм. Хэрэв ирэх сард болох тангараг өргөх ёслол болох үеэр хэрэг шийдэгдээгүй байвал ерөнхий прокурорын томилгоонд хяналт тавих магадлалтай.
Хэдийгээр ерөнхийлөгчийн сонгууль дууссан ч сонгуулийн үеэрх гол дайралтын цэг болоод байсан Хантер Байдений асуудал одоо ч үргэлжилсээр байгаа нь энэ юм.
Хэрэв Бүгд найрамдахчууд сенатын удирдлагыг авбал Хантерийн санхүүгийн асуудал болон Жо Байдентай холбоотой асуудлууд сөхөгдсөөр байх магадлал өндөр ажээ.
Ташрамд дурдахад хэргийг шалгаж байгаа Делавер дахь холбооны прокурор Дэвид Вайс бол одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын томилсон хүн билээ.
Эх сурвалж: www.bbc.com
www.ubn.mn