Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10,13 насны хоёр хүүхэд үерийн усанд живж, нас барсан байдалтай олджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10,13 насны хүүхдүүд живсэн байдалтай нас барсан байв.

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-16-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 25 хүн амь насаа алдсан ба үүнээс 6 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

Баяр наадам, аялал зугаалгын энэ үед эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.