Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс нуурыг зорьж байгаа иргэдэд анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Увс нуурыг зорьж аялж байгаа иргэдэд анхааруулж байна. Учир нь Увс нуурын долгион таны амь насанд аюул учруулж болохыг та санаарай. Увс нуур нь далайн түвшнээс дээш 759 метр өндөрт оршдог. Монголын хамгийн том давст нуур юм. Нуурын ус хэт хүйтэн учраас гэнэт булчин татаж, амьсгалын дутагдалд оруулж болзошгүй. Гүнзгий хэсгүүд огцом эхэлдэг, гишгэх бүрт ёроол өөрчлөгдөж, живэх эрсдэлтэй. Салхи гэнэт ширүүсч, долгион нэмэгдэж, эргээс холдсон тохиолдолд аврахад хүндрэлтэй гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс иргэд, аялагч та бүхэн,

  • Усанд орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ бүхий зөвлөмжийг мөрдөөрэй.
  • Аюулгүй бүсээс гарч, нуурын дотор гүн рүү явж болохгүйг санаарай.
  • Хүүхдийг хором ч ганцааранг нь орхиж болохгүй.
  • Хүйтэн, салхитай үед нуурын эрэгт очихоос зайлсхийх.
  • Гэнэтийн ослын үед шуурхай тусламж дуудах холбоо барих хэрэгслийг биедээ авч явах зэргээр аюулгүй байдлаа хангах нь чухал байна.
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
 
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.