Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн 100 жилийн ойн наадмын түрүү бөх “LEXUS-600” автомашин, үзүүр бөх 2 өрөө байраар шагнуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Үндэсний их баяр наадам өндөрлөсөн хэдий ч аймаг, сумд ойн наадам үргэлжлэх товтой байна. Тухайлбал,

-Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 256 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт

/Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ/

-Долоодугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод.

/Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ/

-Долоодугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод болно.

Загвар өмсөгч О.Билгүүн Соёлын тэргүүний ажилтан болжээ
Загвар өмсөгч О.Билгүүн Соёлын тэргүүний ажилтан болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.