Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, бага зэргийн бороотой

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

2025 оны 07-р сарын 09-ний 20 цагаас 2025 оны 07-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Инноваци, цахим бодлогын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Анарыг дэмжлээ
Инноваци, цахим бодлогын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Анарыг дэмжлээ
 
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.