Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан, Сэлэнгэд гарсан түймрийн улмаас сүүлийн 3 өдөр нийт 10 га талбай сүйджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийн улмаас сүүлийн 3 өдөрт нийт 10 га талбай сүйджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Матгын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, сумын төвөөс зүүн урд зүгт 160 км, Түнхэл багийн төвөөс зүүн хойд зүгт 105 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн тул Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 дугаартай агаарын хөлгөөр тандалт хийхэд гал түймэр гарч байв. Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.04-ний өдрийн 13:00 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 12:34 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дархан-Уул аймаг, Хонгор сум 2 дугаар багийн “Шиврийн нарийны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Шарын гол сумаас зүүн зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Шарын гол сумын мэргэжлийн ангийнхан, “Шарын гол” ХК, “Дулаан-Шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд,орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.06-ны өдрийн 19:20 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 15:40 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

НИТХ: Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ
НИТХ: Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.