Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын жүжигчин А.Долгор Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Мэргэжлийн дуурийн урлагт авьяат билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулахдаа дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол дүрийг бүтээж, ганц хүний дуурийг санаачлан тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөрийг боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, СУИС-ийн Сонгодог урлагийн сургуулийн дуулах ур чадварын багш Ардын жүжигчин А.Долгорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Тэрбээр 1993 онд Гавьяат жүжигчин, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн юм.

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвджээ
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвджээ
 
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.