Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Өнгөрсөн амралтын өдөр 8 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, нийт 13 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Түймриин нөхцөл байдлын талаар Онцой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр "Он гарсаар нийт 12 аймгийн 66 сум, 3 дүүрэгт нийт 166 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Үүний 101 нь ойн түймэр, 65 хээрийн түймэр байсан бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 54.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 8 удаагийн ойн түймэр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар нийт 13 түймэрт Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. 2 ойн түймрийг цурамд оруулж, 11 түймрийг хяналтад авахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажилд Онцгой байдлын байгууллагын 230 гаруй алба хаагч, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна" гэлээ.

Бүжигчин М.Бямбаа ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ
Бүжигчин М.Бямбаа ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ
 
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.