Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хийлдэг завьтай салхинд туугдаж нуурын гол хэсэг рүү орсон хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Салхинд туугдан завьтайгаа нуурын гол руу орсон бага насны хүүхдүүдийг аварчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нууранд хийлдэг завиар тоглож байсан өсвөр насны хүүхэд салхинд туугдан нуурын эргээс холдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 18:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Э/ 14 настай, эмэгтэй/нь хийлдэг завиа оосорлож нуурын эргээс бэхэлсэн байсан нь тасарч, салхинд туугдан нуурын эргээс 100 метр холдсон байсныг ажиллаж эсэн мэнд нуурын эрэг дээр гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.