Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын наадам”, “Уяачдын наадам” долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ардын хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд “Соёлын наадам”-ыг энэ сарын 11, 12-нд, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Соёлын наадмаар монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн түгээн дэлгэрүүлэх гэсэн агуулгыг онцолж гэр бүл, түүх, соёл, тоглоом наадгай, монгол хэл, ёс суртахуун зэрэг үнэт зүйлсийг харуулсан 9 асар бүтэн өдрийн үйл ажиллагаа явуулна.

Наадамчид асраар зочилж угийн бичиг хөтлөх ёсон, угсаатны бий биелгээний онцлог, эх нутгийн талаарх аялгуу, уламжлалт тоглоомууд болон бусад соёлын үнэ цэнийг танин мэдэх боломжтой.

“Соёлын наадам”-д язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” тоглолт болон “Морьтны гайхамшигт” үзүүлбэрийг толилуулах юм. “Монгол эрдэнэ” тоглолт энэ сарын 11-ний өдөр 11:00, 14:00, 17:00 цагуудад гурван удаа, 12-ны өдөр 11:00, 14:00 цагуудад хоёр удаа үзэгчдэд хүрэх аж.

Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол бусад нутгаар цаг агаар тогтуун байна
Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол бусад нутгаар цаг агаар тогтуун байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.