Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай ламын мэндэлсэн өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Төвөд Буддын шашны тэргүүн Далай лам өнөөдөр 90 нас хүрж байна. Түүний төрсөн өдрийг сүсэгтнүүд энэ долоо хоногийн турш тэмдэглэсэн. Далай лам лхагва гарагт /2025.07.02/ түүний хойд дүрийг тодруулах асуудлаар мэдэгдэл хийж, БНХАУ-ын дургүйцлийг хүргэсэн юм. Мөн тэр өчигдөр /2025.07.05/ хэлэхдээ 130 хүртэл насална гэж найдаж байна хэмээсэн.

Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий шашны удирдагчдын нэг гэж тооцогддог. 1959 онд БНХАУ-ын эсрэг өрнөсөн бослого бүтэлгүйтсэний улмаас Төвөдөөс дүрвэсэн Далай лам олон зуун мянган төвөдүүдийн хамтаар Энэтхэгт оршин суудаг. Дэлхийн өнцөг булан бүрээс түүний олон мянган дагалдагч Энэтхэгт ирж баярын ёслолд оролцоно.

Баярын арга хэмжээний үеэр соёл уламжлалын ёслолууд явагдаж, Холливудын од Ричард Гир болон Энэтхэгийн холбооны засгийн газрын албан тушаалтнууд үг хэлнэ. Далай лам мөн үг хэлэх төлөвтэй байгаа юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 30 хэм дулаан
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.