Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр / 2025.07.05/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг 9 салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллаж байна. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүслээ.

БНХАУ-д зорчихдоо цахимаар виз мэдүүлэх боломжтой болжээ
БНХАУ-д зорчихдоо цахимаар виз мэдүүлэх боломжтой болжээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна