Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМРАХ АГШИН: Зун дуусахаас урьтаж...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Зуны шөнө шиг л богинохон юм гэнэ залуу нас. Дуусахаас нь урьтаж жаахан л тухалъя. Чихэвчээ зүүгээд хөгжмөө чангалъя. Дуутай нөхөрлөж, гитартай хоршъё. Шөнийн тэнгэр дор шөнөжин дуулалдаж хонъё. “Бурхан залуу насыг”-ыг бахдан түрье. Шөнөжин бужигнаж үүрээр амсхийе.

Аялалд гаръя. Шил дарс, шилэн хундага, юүдэнтэй хүрмээ цүнхлээд хаашаа ч хамаагүй хамтдаа аялъя. Ил галаа тойроод сууя. Зүлгэн дээр хэвтье. Тэнгэр ширтье. Усан борооноор шүхэргүй гүйе. Хаврын үдэш болзоонд алхая. Оддыг ажиж, хайрын тухай ярилцъя. Хайрлахад цагаа харамлахгүй байя. Хөгжилдөхөд цагаа хэмнэхгүй байя. Байргүй байсан ч дурла. Машин аваагүй ч аял.

Зуны шөнө шиг л богинохон юм гэнэ залуу нас. Дуусахаас нь урьтаж жаахан тухалъя.

Рэнчинлхүмбэ сумын Тэнгис Шишгэдийн бэлчирт 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Рэнчинлхүмбэ сумын Тэнгис Шишгэдийн бэлчирт 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.