Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү эмчийн “Улаан бал”-д хэлсэн онцлох 15 эшлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орсон. Энэ ярилцлагын үеэр хэлсэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

  1. Хүн дотроосоо айж эхлэвэл ялагдана гэж би боддог. Би айгаагүй байна. Хүчин мөхөсдөх болоогүй байна
  2. “Энх-Саран” дээр холилджээ гэдэг алдаагаа хүлээн зөвшөөрлөө. Тэгээд л толгой өвдөөд явчихаж байгаа юм чинь. Үнэхээр гутарсан.
  3. Ажлын хэсэг коронавирусний халдварыг алдаж илрүүлсэн гэдгийг тогтоовол ард түмнээсээ уучлалт гуйна. Үнэнээ хүлээх ёстой.
  4. Би ганцаараа ажиллаагүй. Олон хүний сэтгэл, зүтгэл, мэдлэг, туршлага ажиллаж байгаа. Холоос шүүмжлээд байгаа хүмүүс бидэнтэй хамт ажиллавал үнэн юм ярина.
  5. Өрх бүрээс шинжилгээ авах нь буруу. Хавьтал хөөж шинжилгээ авч байгаа нь үрэлгэн биш оновчтой, шинжлэх ухаанч зөв алхам.
  6. Улаан бурхны вакциныг цаг алдалгүй хийх ёстой байсан. Хийгээгүйгээс болооп 50 мянга гаруй хүн өвчилсөн. Биеэ өмөөрч байгаа хэрэг биш. Би тэр үед “хусагдчихсан” байсан.
  7. Би коронагийн урамшуулал, илүү цаг аваагүй. Дараа яамнаас тодорхойлж олгох байх.
  8. Ажил хийвэл буруудна. Ажил хийхгүй бол амар юм биш үү. Хэн ч тоохгүй, ярихгүй.
  9. Би гурван удаа ажлаасаа халагдаж байсан. Жил дотроо буцаад томилогдож байв. Ажлаасаа солигдоод “би дарга л хийнэ” гэдэггүй.
  10. Бид хоорондоо ойлголцохгүй эвдэрвэл ялагдана. Ёс зүй байх ёстой.
  11. Шинжилгээний хариу нуусан байвал би шоронд орьё. Нуух ямар ч шаардлагагүй.
  12. Би хотын төвд сайхан айлд өссөн. Манай хөршүүд намайг тэр чигээрээ мэднэ. Л.Гүндалайг сэргийлэхэд өгмөөр байгаа боловч надад зав алга. Гэхдээ “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэгчээр эр хүний жудаг тэвчээрийг хүлээж байна.
  13. Хүн муулах их ичгэвтэр зүйл. Хүн муулсан хүнээс хүн дөлдөг байсан бол одоо дэмждэг болж.
  14. Өөртөө гомдох хэрэгтэй. Манай эмээ “Хүнд биш өөртөө гомд” гэж хэлдэг байсан.
  15. ХӨСҮТ-д байрлуулах боломжтой агуулахад таарах вакциныг бид хэрэглэнэ. Өөрсдийн нөөц бололцоо, суурь сүлжээгээ харж байна.
БЗД: Гэрийн хорио нь дууссан иргэдийг хэзээ гаргах нь тодорхойгүй байна
БЗД: Гэрийн хорио нь дууссан иргэдийг хэзээ гаргах нь тодорхойгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.