Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ой хээрийн түймрийг унтраах, сэргийлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 6.7 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

May be an image of 1 person, fire and text that says 'U U ubn ubn Юy6AИHA? Юy 6AЙHa? U ubn ubn ubn U bn U'

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг олон асуудал хэлэлцэж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар ой хээрийн түймрийг унтраах, сэргийлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 6.7 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ой хээрийн түймрийг унтраах салхины хурд хэмжигч, старлинк төхөөрөмж, нисгэгчгүй түймэр унтраах нисэх төхөөрөмж, шатахуун зэрэгт зарцуулах аж.

МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.