Хөл хорионы үеэр гэртээ суугаа уран бүтээлчдийн төлөөлөл МУГЖ Д.Отгонбаяр, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, морин хуурч Д.Шинэцог-Гени нар цахимаар холбогдон тоглолт хийжээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, “Чингис хаан” одонт, МУУГЗ, хөгжмийн зохиоч Б.Шаравын "Сэрсэн тал" хэмээх аяыг тоглож, Онцгой комиссынхонд амжилт хүссэн байна. Уран бүтээлчид “Онцгой комиссынхондоо амжилт! МОНГОЛ сэрнэ” гэсэн тайлбартайгаар энэхүү бичлэгээ цахим сүлжээнд нийтэлжээ.