Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: "Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах
- Ресторан
- Кафе
- Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
- Хүргэлтийн хоол
- Кофе шоп
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
- Авто засвар /агрегат, кузов/
- Дугуй засвар
- Автомашины угаалга
- Автомашины доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
- Авто зогсоол /битүү, ил/
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.
Хүн хоорондын зай барих, хамгаалалтын плёнк, халдвар авахгүй байх талаас нь зохицуулах шаардлагатай тусгай нөхцөл шаардах үйлчилгээний салбарууд:
- Авто техникийн зах
- Ресторан
- Кафе
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
- Хүргэлтийн хоол
- Таксины үйлчилгээ