Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины туршилтын үеэр зургаан хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакцин туршилтыг явуулах үеэр зургаан хүн нас барсан тухай АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанар хариуцсан газрын цахим хуудаст мэдээлжээ.

Тайлант хугацаанд нийт зургаан хүн нас барснаас вакцинжуулалтад хамрагдсан бүлгээс хоёр, плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тариулсан хүмүүсээс дөрвөн хүн нас баржээ.

Вакцины эхний тунг хийлгэснээс хойш гурван хоногийн дараа судасны хатуурал, таргалалттай байсан нэг оролцогч нас баржээ. Өөр нэг оролцогчийн хувьд вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 60 хоногийн дараа зүрх нь зогссоны улмаас нас барсан байна.

Харин плацебо тариулсан хүмүүс дундаас хоёр хүн цус харвалт, зүрхний шигдээсийн улмаас нас барсан бол өөр хоёр оролцогч ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй байгаа аж. Нас барсан хүмүүсийн тал орчим нь 55-аас дээш насныхан байжээ.

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.