Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.ЗАНДАНШАТАР: Монголчууд бид “нэг баг“ болон нэгдэж, нэг зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотоллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Г.Занданшатар: Алтыг хууль бусаар хилээр гаргаж байгаа эсэхийг шалгах  үүргийг ТЕГ-т өгсөн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байнаМонгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Нидерландын багт хожигдсоноор Мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэгвэл Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР шигшээ багийн охидод баяр хүргэлээ.

Тэрбээр "Монголчууд бид "нэг баг" болон нэгдэж, нэг зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотоллоо. Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна… Бид ч бүхнээ шавхан хичээж, улсаа зөв чигт хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Өнөөдөр зөвхөн мөнгөн медаль хүртсэн явдал биш, харин монголчууд бид “нэг баг” болон нэгдэж, нэгэн зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотлон харуулсан өдөр байлаа.

Энэхүү амжилтыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын 3x3 Сагсан бөмбөгийн холбоо, мөн 3x3 шигшээ багаа чин сэтгэлээсээ дэмжсэн монголчууддаа баярлалаа.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ" гэжээ.

ФОТО: 3x3 сагсан бөмбөгийн алтан медалийн төлөөх тоглолтыг улстөрчид болон олны танил эрхмүүд
ФОТО: 3x3 сагсан бөмбөгийн алтан медалийн төлөөх тоглолтыг улстөрчид болон олны танил эрхмүүд
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.