Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 88 хурдан хүлэг бүртгүүлж, 77 даага гарааны зурхай руу хөдлөв. Ийнхүү даага насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо.

Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын хонгор халзан даага аман хүзүүнд давхив. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын Ч.Ганцогтын хонгор хас, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ц.Өнөр-Эрдэнийн хонгор, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын П.Энхбаярын зээрд тус тус хурдалж, хурдан морьдын уралдаан амжилттай болж өндөрлөсөн юм.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг Польшийн шигшээ багийг нэмэлт цагт 18-17 харьцаагаар хожиж ФИНАЛД шалгарлаа
Эмэгтэйчүүдийн шигшээ баг Польшийн шигшээ багийг нэмэлт цагт 18-17 харьцаагаар хожиж ФИНАЛД шалгарлаа
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.