Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төрийн өмчийн 109 компанийг 70 руу оруулж, ирэх жил ТӨХК зургаа байгааг 19-20 болгож нэмэгдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулган Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд төсвийн тодотголтой уялдуулж төрийн өмчит компаниудын тоог бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ЗГ хэрхэн бодлого гаргаж ажиллахыг асууж, Ерөнхий сайд хариулт өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн өмчит компаниудад шинэчлэл хийхээр Эрдэнэс Монгол, Эрчис Монгол компаниудад тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Ойрын хугацаанд үр ашгаа нэмэгдүүлэх чиглэл төлөвлөгөөгөө танилцуулна. Мөн Төрийн өмчийн 109 компанийг 70 руу оруулах зорилго тавьж байна. Ирэх жил ТӨХК зургаа байгааг 19-20 болгож нэмэгдүүлнэ. Төрийн өмчийн компанийн зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Жилийн эцсийн байдлаар 16.9 их наяд төгрөгийн зардалтай байсныг 15 хувиар бууруулж байгаа.

М.Бадамсүрэн: Цаашид ганцхан нүүрснээс хараат биш, уул уурхайн бусад ашигт малтмалыг эргэлтэд оруулъя
М.Бадамсүрэн: Цаашид ганцхан нүүрснээс хараат биш, уул уурхайн бусад ашигт малтмалыг эргэлтэд оруулъя
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.