
УИХ-ын чуулганы хуралдаан хуваарьт ёсоор 10.00 цагаас эхэлнэ. Товлосон хуваарийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/
-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Харин 14.00 цагаас:
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар
-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дашрамд, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэхээр болсон 2025 оны төсвийн тодотголыг өнөөдөр хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.