Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

May be an image of 7 people, newsroom and textБайгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар шуурхай хуралдаан хийж, ой, хээрийн түймрийн тархалтын мэдээллийг сонсон, УОК-ын I албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө.

Энэ хүрээнд түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах эргүүл шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Өнөөдөр /2025.06.25/ өглөөний 09:00 цагийн байдлаар - Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай -Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг түймрийг цурманд, хоёр ойн түймрийн дуудлагатай -Төв аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, нэг түймрийн дуудлагатай байна. Төв аймаг Асралт Хайрхан, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-20 цагийн хооронд нөлөөлөх боломжтой байгаа учир Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршилд заасан хугацаанд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна.

May be an image of 2 people, newsroom and text that says 'ubn ubn ubn Jbr Юy 6AЙHA? ubn ubn U bn ubn'

Өнөөдөр /2025.06.25/ өглөөний 09:00 цагийн байдлаар

- Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай

-Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг түймрийг цурманд, хоёр ойн түймрийн дуудлагатай

-Төв аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, нэг түймрийн дуудлагатай байна.

Төв аймаг Асралт Хайрхан, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-20 цагийн хооронд нөлөөлөх боломжтой байгаа учир Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршилд заасан хугацаанд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна.

May be an image of 2 people, people studying, newsroom and text that says 'ubn ubn ubn Юy 6AЙHA? U U on ubn U ubn Ub'

ЧУУЛГАН: ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
ЧУУЛГАН: ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.