Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн баярт зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Тус барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш хоёр өдөр бүртгэж, энэ сарын 27-нд мандат олгохоор болжээ.

Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлж, үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 10, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийг 3 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Харин давааны бай 150 мянган төгрөг байх аж.

Наадмын өдрүүдэд Очирваань бурхан болон Их эзэн Чингис хааны тахилга, балин тосон урлагийн тэмцээн, номын мэтгэлцээн, 6 насны хурдан морины уралдаан, үндэсний сур харваа, шагайн болон морьт харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн болох юм.

ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн ХОЦРОЛТООР манлайллаа
ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн ХОЦРОЛТООР манлайллаа
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.