Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Н.Тавинбэхийг ажлаас нь чөлөөлж, онцгой дэглэм тогтоосон “ТЭЦ-3”-ыг хариуцсан ЗГ-ын БЭТ-өөр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д гарсан аваартай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН хүрээнд түүнийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна.

Тэрбээр өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны наймдугаар сараас эхлэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан юм.

Н.Батсуурь: Аав минь муу хүн юм байна гэсэн мэдрэмж төрүүлэх вий гэж айдаг
Н.Батсуурь: Аав минь муу хүн юм байна гэсэн мэдрэмж төрүүлэх вий гэж айдаг
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.