УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Байнгын хороо, бүлэг дээрээ нэгдсэн саналд хүрээгүй учраас Чуулганы хуралдаанаар гишүүдийн дунд үл ойлголцол үүсэж байна. Тийм учраас энэ хуулийн төслийг ирэх даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хэлэлцээд, дараагийн чуулганы хуралдаанаар оруулж ирье" гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Түвшин хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх саналаа гаргасан. Гэвч дээрх хуулийн төслийг намын бүлгүүд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул хуулийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлууллаа. Улмаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.