Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Толгойтод байгуулж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

СХД-т байгуулж байгаа спорт цогцолборын ажлын явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "СХД, Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, 5х5 сагсан бөмбөгийн 2 талбай, газрын теннисний 2 талбай болон 6 эгнээ гүйлтийн замтай байх юм. Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.

Иргэд залуучуудын хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бүтээн байгуулалтыг тасралтгүй хийх ёстой. Спорт цогцолбортой болсноор залуусын амьдралын хэвшил өөрчлөгдөж, тухайн бүсийн орчин нөхцөл ч сайжрах учиртай" хэмээв.

Төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх”-ыг байршууллаа
Төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх”-ыг байршууллаа
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.