УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд:
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дашрамд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:
-Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.
-Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулна.
Ингэснээр:
-Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
-Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж хууль санаачлагчид үзэж буй юм.