УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-гишүүн Нямдоржоос тодруулахад " Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Прокурор нь нууц гэсэн гэрээтэй бичиг ирүүлсэн тул Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг нээлттэй явуулах боломжгүй. Ийм асуудлыг дандаа нууцаар хэлэлцдэг. Цаад талд мөрдөн байцаалтын ажиллагааны нууц гэж байгаа. Их хурал, дэд хороо, хуулийн байгууллага ч тэр бүрэн эрхийнхэээ хүрээнд асуудлыг шийднэ. Номтойбаярын хүсэлтийн дагуу хурал явна гэж байхгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг ч хуралд оролцуулах боломжгүй. УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуулийн хувьд гэвэл прокурор тэр асуудлыг тавихдаа их хурлынх нь бүрэлдэхүүн нь байна уу үгүй юу гэдгийг анзаарч байж асуудлаа ярих ёстой. Илэрхий Лүндээжанцан байхгүй үед санал ирүүлсэн. " гэв.
Харин казинод тоглосон гишүүдийн талаар байр суурийг нь асуухад "Казино ороод, гардаг л газар шдээ, шал хэрэггүй зүйлээр хөөцөлдөх юм" гэх гэх хариултыг өглөө.