Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга асан, Ерөнхийлөгчийн Цөөнхийн эрхийн зөвлөлийн байнгын гишүүн Абдулла Тармүги-тэй уулзаж, талуудын хамтын ажиллагаа, Парламент хоорондын харилцааны асуудлыг хэлэлцэв. Мөн Сингапур Улс дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын төлөөлөлтэй үдийн зоог барьж бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.