Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ко Сүн Хүн: Монголд авчирч байгаа оддын зэрэглэлийг цаашид улам дээшлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Big Bang хамтлагийн дуучин Тaeyang оролцох "Super Concert"-ийн талаар өнөөдөр /2025.06.16/ мэдээлэл өглөө. “Evandis Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Ко Сүн Хүний мэдээлснээр дараагийн шатны дэлхийн алдартай уран бүтээлчдийг Монгол Улсад авчрах зорилготой бөгөөд урт хугацааны хөгжлийн алсын хараатайгаар энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсыг эх орноо гэсэн сэтгэлээр хандаж, цаашид авчрах дэлхийн одуудын зэрэглэлийг улам дээшлүүлэх зорилго тавьсан байна. Соёлын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг эхлүүлж, үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлж байгаа ба энэ нь бодлогын түвшний дэмжлэгийг зайлшгүй шаардсан стратегийн алхм аж. Түүнчлэн, “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарсан байна.

"Evandis" энтертэйнментээс энэ оны КPOP тэсрэлт болгон зохион байгуулж буй “Super Concert 2025” зургадугаар сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP гэсэн төрөлтэй. Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах юм. Зорин ирж буй үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Х.Баасанжаргал: Бидний хүргүүлсэн хүсэлт, шаардлага ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд саад болоогүй
Х.Баасанжаргал: Бидний хүргүүлсэн хүсэлт, шаардлага ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд саад болоогүй
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.