Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Анар: Гарааны шинэ компаниудыг татвараас чөлөөлөх хууль батлагдсан ч салбар яамнууд хэрэгжилтийг хангах сонирхолгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Анар "Мэдээллийн технологийг дэмжинэ гээд мөрийн хөтөлбөрт чухал заалт орж ирсэн боловч одоо огт хэрэгжихгүй байгаа. УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилж батлуулсан Мэдээллийн технологийн үйлдвэржилтийг дэмжих, түүнийг дагах хуулиудад олон заалт орсон.

Жишээ нь, ААН-ийн ОАТ-ын хуулийн 22.5.4 дэх хэсэгт гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100 хувь чөлөөлнө гэж заасан байдаг. Гэтэл одоо хэр нь хэрэгждэггүй. Сангийн яам болон ЦХХХЯ-наас асуухаар журам боловсруулах дутуу байгаа гээд хуулийн хэрэгжилтийг хангадаггүй. Салбар яамнууд хууль дагалдах журмаа маш удаан боловсруулж байна.

Сангийн яамныхан сонирхолгүй байх шиг байна. Гэтэл энэ компаниуд чинь бойжиж байж залуучууд татварын дарамтаас гарч чадна. Бусад улсууд шиг санхүүгийн дэмжлэг өгөх байтал манайд болохоор ажиллаж ч эхлээгүй байхад нь татвараар дарамталчихдаг. Үүнийгээ шийднэ гэж гоё ярьж хуулиа батлуулчхаад хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай" гэв.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлтээ цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэхээр тусгажээ
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлтээ цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэхээр тусгажээ
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.