Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ-ны гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 73.9 хувийн саналаар итгэл үзүүлэхийг ДЭМЖЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. Хуралдааны явцад санал хураалтыг ил эсвэл нууцаар буюу цаасаар явуулах эсэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулсан юм.

Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллахаар болсон. Тэгвэл байнгын хороо хуралдаж дууссаны дараа нууц санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь буюу 73.9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжлээ.

“Надад албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй“
“Надад албан тушаалтай зууралдаад байгаа зүйл байхгүй“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.