БНХАУ ядуурлыг бууруулах 2020 оны төлөвлөгөөгөө гаргаж, Төвөдийн өөртөө засах орон, Шиньжян, Хөхнуур, Ганьсү, Сычуань, Юньнань зэрэг мужийн нэн буурай хэсгийн ядууралтай тэмцэхээр төлөвлөжээ.
Хятад улс ядууралтай тэмцэх хүчээ нэмэгдүүлж, үлдсэн нэн буурай муж, иргэдээ ядуурлаас гаргаж, амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэж даваа гарагт болсон хурлаар БНХАУ-ын Төрийн зөвлөл хэлэлцсэн байна.
Нэн ядууралтай мужуудад аж үйлдвэрийн хөгжил бий болгож, ажлын байр бий болгоно.
Хурлаар ядууралд шинээр өртсөн эсвэл ядуу гэх тодотголд дахин орсон хүмүүс, тосгон, мужид түр зуурын тусламж үзүүлэх одоогийн баримталж буй бодлогыг бас үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийнэ.
Ядуурлыг бууруулсан амжилтаа хэвээр хадгалахын тулд, урт хугацааны механизмыг бий болгоно гэжээ.
Эх сурвалж: Xinhuanet