Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр гишүүн Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлт гаргав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 25 секунд

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн пүрэв гарагт УИХ-д хүргүүлсэн.  Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн юм.Энэ дагуу өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдаж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан боловч халдашгүй байдлын дэд хороонд харъяалагддаг таван гишүүний  хоёр нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд тус дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд оролцуулахыг хүссэн байна.

“УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА Ц.НЯМДОРЖ ТАНАА

 Хүсэлт гаргах тухай

 

“Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан амтын шийдвэрүүдийг үалгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг “хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын  зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн. 

АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс “хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна.

Иймд миний бие халдашгүй байдлын дэд хорооны хуралд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж дараах хүсэлтүүдийг танд тавьж байна. Үүнд :

1. Төрийн болон хэрэг бүртгэлд, мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй тул тус дэд хорооны хурлыг олон нийтэд нээлттэйгээр явуулах,

2. Миний бие гүтгэгдээд байгаа асуудалд няцаалт өгөхөд Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын худалдааны 13 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 6.3.7, 12.1, 12.2, 23.1.11, 28.8.2 дахь зүйл заалтууд ,’’хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын’’-ын 5.1, 5.2, 5.3, дахь заалтуудыг албаны эх сурвалжуудаас авч тус бүр 6-н хувь хэвлэсэн байх.

3. Тус дэд хорооны хуралд мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй ЦЕГ болон АТГ-ын газрын холбогдох албан тушаалтнууд болон эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг байлцуулах,

4.  Миний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэвлэлийн мэдээллийнхэнд өгсөн мэдээллийн дүрс бичлэг бэлдэх,

5. Миний бие гадаад улсад эмчилгээтэй тус тус дэд хороо 01 дүгээр сарын 25-наас өмнө хуралдах, боломжгүй бол 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хуралдахгүй байх, зэрэг болно” гэжээ.

Казино байгуулах үе үеийн санаачилга хийгээд бараан явдлууд
Казино байгуулах үе үеийн санаачилга хийгээд бараан явдлууд
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.