Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориогүй бол халдвар 3.2 дахин нэмэгдэх байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг математик тооцооллоор үзүүлсэн байна.

Уг тооцооллоор, эхний халдвар авсан хүн 10 сарын 15-д авсан гэж тооцоход:

Нууц үеийн хугацаа = 5.2 хоног,

Халдвартай = 2.9 хоног гэж үзсэн байна.

Мөн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 80%, 70%, 55% бууруулна гэж үзэн тооцоо хийжээ.

Олон улсын судалгаанд хөл хориог ихэвчлэн 55% бууруулна гэж үзсэн байна.

Энэхүү тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон үед тархах байдлыг цэнхэр өнгөөр, хөл хорио тогтоохгүй тохиолдолд тархах байдлыг улаан өнгөөр тэмдэглэсэн.
Т.Доржханд: Вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстой
Т.Доржханд: Вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.