Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд

Бэлэн мөнгө, ваучер өгсөн тохиолдолд эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Хэдэн компани дампуурахгүй үлдэх юм бэ. Хий дэмий ярих бус, тооцоо судалгаатай яримаар байна. Уг нь дэмжмээр байдаг, гэтэл Ерөнхийлөгчийн хориг өөрөө улстөржилт болоод байна. Өмнөх жилийн нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй адил энэ удаад бас 1 сая төгрөг өгье гээд оруулаад ирлээ. Хажуугаар нь МАН-ынхан төсөвт баахан халамж чихдэг. Ийм бодлого оруулж ирмээргүй байна.

Эсрэгээрээ хувийн хэвшлээ яаж дэмжих үү, ажлын байраа яаж хамгаалах уу гэдэг бодлого шаардлагатай. Олон улсад судалгаагаар нэг ажлын байрыг 5 мянган ам.доллараар, харин нэг ажлын байрыг бий болгоход 10 мянган ам.доллар зарцуулж бий болгодог. Маш их зардал. Төсвийн зарлагын 90 хувь нь халамж байхад ийм тохиолдолд дахиад л мөнгө тараах гээд оруулаад ирлээ. Ерөнхийлөгчийн хориг болгон алдаатай байх юм. Өнгөрсөн жилүүдийн хориг нь мөн адил алдаатай байсан. Бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан юм. Хэсэгчлэн хориг тавьсан бол МАН-ынхан яаж ч чадахгүй.

Ерөнхийлөгч нь мөн вакцин ярьж байна. КОВАКС хөтөлбөр бол ядуу орнуудын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн 20 хувьд нь вакцин үнэгүй өгье гэсэн л онцлогтой. Хятадын Засгийн газартай хорио цээрийн яриа хийх гэхээр Монголыг тоодоггүй. Эсрэгээрээ Азийн хөгжлийн банкны платформ ашиглаад яривал ижил түвшинд ойлголцдог. Тиймээс вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстойхэмээв.

С.Одонтуяа: Хямралын үед эдийн засгаа хумихгүй байх ёстой
С.Одонтуяа: Хямралын үед эдийн засгаа хумихгүй байх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.