Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

-“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Харин үдээс хойш 14.00 цагт эхлэх хуралдаанаар:

-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тарифын бодлогыг хүчингүй болгох шийдвэр гарсны дараа  АНУ-ын хувьцааны фьючерс өсч, уналтад орсон зах зээл сэргэлээ
Тарифын бодлогыг хүчингүй болгох шийдвэр гарсны дараа АНУ-ын хувьцааны фьючерс өсч, уналтад орсон зах зээл сэргэлээ
 
Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах Нэг цэгийн үйлчилгээ 24 цагаар ажилладаг
Хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах Нэг цэгийн үйлчилгээ 24 цагаар ажилладаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.