Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг эерэг байх дүр зураг ойрын ирээдүйд харагдахгүй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 21 секунд

УИХ-аар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж буй. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлтээ гаргасан. Энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

-------------------

-Энэ удаагийн Засгийн газраас оруулж ирж буй төсвийн хүрээний мэдэгдэл нь орлого, зарлагын хувьд эдийн засгийн санал болгож буй төрийн оролцоог бууруулах, орлогыг хэт өөдрөг төсөөлөхгүй байх зарчмын гол бодлоготой нийцэж байна. 2020 оноос хойш төсвийн нийт зарлага асар хүчтэй тэлж, үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдсэн. Төсвийн орлого уул уурхайн салбараас хамаарч өсөж буй энэ үзүүлэлт нь цааш үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй олон эрсдэл байгаа энэ цаг үед төсвийн төсөөллийг ирэх жилүүдийн төсвийн зарлагын өсөлтийн зарлагыг бууруулсан, ДНБ-д эзлэх хувийг бууруулсан, нийт зарлагын жинг 30-аас доош хувь руу оруулах гэсэн дэвшилттэй байна. Мөн урсгал зардлыг бууруулах, ер нь төрийн оролцоог бууруулах чиглэлд төсвийн нийт зарлагыг бууруулж, алдагдалгүй хэвээр үлдээж буй эерэг зүйл байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч бас харьцанугй бодлогын ерөнхий түвшинд дэмжиж байна. Гэхдээ бидний хувьд анхаарах зүйл бий. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эргэлзээтэй байна. Оны эхний эдийн засгийн гүйцэтгэл маш харамсалтай, үнэхээр доогуур түвшинд байна. Үүн дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн таамагласан таамаглалуудаас ялгаатай нь ЗГ-ын оруулж ирсэн төслүүд байна. 2025 онд эдийн засгийг 4-5 хувь байхаар таамагласан бол Засгийн газраас бидний төсөөлснөөс 1 нэгж хувиар буюу 6-7 хувь байхаар таамагласан. Гэтэл ойрын ирээдүйд эдийн засаг эерэг байх дүр зураг харагдахгүй байгаа нь дараагийн гурван жилийн таамаглал төсөөллийг эргэлзээтэй болгож байна.

ШУУРХАЙ: ЗГ-ын гишүүд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэхийг дэмжлээ
ШУУРХАЙ: ЗГ-ын гишүүд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэхийг дэмжлээ
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.