Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BLACKPINK” хамтлаг анхны цахим тоглолтоо хийнэ

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 51 секунд

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг алдарт “BLACKPINK” охидын хамтлаг “YouTube Music” стриминг үйлчилгээтэй хамтран энэ сарын сүүлээр анхны цахим тоглолтоо хийхээр болжээ.

“YG Palm Stage - 2020 BLACKPINK: The Show” нэртэй тоглолт 12 дугаар сарын 27-нд болно гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.

“BLACKPINK” баасан гарагт “YouTube” цахим хуудсаар дамжуулан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

“YouTube” дэх хамгийн алдартай поп хамтлагуудын нэг “BLACKPINK”-ийн “YouTube” суваг 53.9 сая дагагчтай юм. Мөн клипүүдийг нь гурван тэрбум гаруй удаа үзсэнээс 2018 онд гаргасан “Ddu-du Ddu-du” дууных нь хандалт 1.4 тэрбум давжээ.

Хэвтрийн хүн “Гурван тивийн наадам”-д өрсөлдөнө
Хэвтрийн хүн “Гурван тивийн наадам”-д өрсөлдөнө
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.