Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвтрийн хүн “Гурван тивийн наадам”-д өрсөлдөнө

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Кино найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киног Таллины олон улсын наадмын хүрээнд үзэгчдэд хүргэсэн билээ.

Тэгвэл удахгүй Франц улсын Нант хотод 30 дахь жилдээ зохион байгуулж буй Ази, Өмнөд Америк, Африк тивийн уран бүтээлчдийн ажлыг дэлхийд сурталчлах зорилготой “Гурван тивийн наадам” арга хэмжээнд оролцох гэж байна. Энэхүү наадмын уралдаант хэсэгт Азербайжан, Аргентин, Мексик, БНСУ, Японы кинонуудтай өрсөлдөнө.

1980 онд Каннын зэрэг томоохон наадам зохион байгуулагчдын монополь байдлыг зохицуулах зорилгоор тус наадмыг бий болгосон бөгөөд олон найруулагчийг, бусад уран бүтээлчийг ч дэлхийн кино урлагийн тавцанд товойлгон харуулахад тусладаг байна.

ТАНИЛЦ: Махны үнийн мэдээлэл
ТАНИЛЦ: Махны үнийн мэдээлэл
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.