Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн алба хаагчдын 800000 төгрөгийн урамшуулал дансанд нь орж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад 800 мянган төгрөгийн урамшуулал өчигдрөөс /2020.12.02/ дансанд нь орж эхэлжээ. Халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Мөн Дотоодыг хамгаалах их сургуулийн төгсөх курсын 2200 гаруй сонсогч Улаанбаатар хотын постуудад нэмэлтээр ажиллаж байгаа юм. Тэдэнд 420 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Нийт алба хаагчид найман цагаар, гурван ээлжээр ажиллаж байна.

Өчигдөр байсан шилэн хаалт өнөөдөр алга...
Өчигдөр байсан шилэн хаалт өнөөдөр алга...
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.