Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хямдарсан шахмал түлш орон нутаг руу авч явахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах 2 иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах юм. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

НГБХЗХГ: Гэр бүлийн боловсрол цуврал №6
НГБХЗХГ: Гэр бүлийн боловсрол цуврал №6 "Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо"
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.