
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу 2025 оны 5-р сарын 21-ний өдөр болсон МАН-ын VI бага хурлаар хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр АН-ыг засгаас гаргаж, дараагийн ЗГ-ыг байгуулах тогтоолыг баталсан юм.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням өөрийн цахим хуудастаа "Манай намын Бага хурлаас улс төрийн хоёр чухал шийдвэр гарсан. Нэгдүгээрт, хамтарсан ЗГ байгуулах МАН-ын бага хурлын 2024 оны 7-р сарын тогтоолыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн одоогийн хамтарсан ЗГ-ын бүрэлдэхүүнд байгаа намыг (АН) оролцуулахгүйгээр дараагийн ЗГ-ыг байгуулах тогтоол мөн гарсан. Тогтоолын хэрэгжилт батлагдсан цагаас эхлэн мөрдөгдөх ёстой. Манай намын дүрэм, уламжлал хэлбэрэлтгүй хэрэгжиж ирсэн" гэжээ.