Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эверестийн оргилд гарсан ​​​​​​​уулчин Ч.Ариунзул эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин, ОУХМ Ч.Ариунзул эх орондоо ирлээ.

Тэрбээр "Эх орондоо ирэх сайхан байна. Уулчин хүн эрүүл саруул эргэж ирнэ гэдэг бол 100 хувь гүйцэтгэл гэсэн үг. Цаг агаар тааруухан, салхи ихтэй өдөр байсан. Энэ жил ер нь л Гималайн уулс цас ихтэй, салхитай байгаа учраас уулчдад таагүй байгаа. Тиймч учраас нийт уулчдын 50 хувь нь л энэ жил авиралт хийсэн байх. Миний хувьд энэ өндөр хайрханд гарна гэж сүүлийн 2 жил бэлтгэл хийж, оргилд нь гарлаа. Энэ спортоор хичээллэсэн зорилго бол дэлхийн 7 тивийн 7 ноён оргилд гарах юм. Ууланд авирах гэхээс илүү танин мэдэхүйн маш олон талбарууд байдаг. Одоо надад Индонезийн ноён оргилд гарах үлдсэн байгаа. Түүнийгээ энэ жил гүйцээнэ" хэмээв. Тэрбээр уулын спортоор 15 жил хичээллэж буй юм.

Х.Ганхуяг: Ажлын хэсгийн дүгнэлтэд татварын албанаас байгууллагын дансыг нь хааж, битүүмжилдэг байдлыг зогсоох асуудлыг тусгасан
Х.Ганхуяг: Ажлын хэсгийн дүгнэлтэд татварын албанаас байгууллагын дансыг нь хааж, битүүмжилдэг байдлыг зогсоох асуудлыг тусгасан
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.