Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Ард түмэнд тараах мөнгө байхгүй ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ ард түмэнд тарааж өгөх мөнгө байхгүй хэмээн хэллээ.

Тэрбээр “Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэдээсээ, үр хүүхдүүдээсээ, өвгөд хөгшидөөсөө Засгийн газар харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Сайн сайхан зүйл ярьж болно. Хэдэн саяыг өг, тэдэн саяыг өг л гэж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард иргэдээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүнээс болж юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа асуудал биш. Эргээд маргааш нь талх, мах, тог цахилгааны үнэ нь овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнийхээ амьдралыг, улсынхаа эдийн засгийг хоролж байгаатай асуудал. Тийм учраас бид нар бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Гадаадын олон улсын жишгээр цар тахлын үеийн хүндрэлийг даван гарч буй шалгарсан арга нь Засгийн газраас иргэдэд тодорхой хэмжээний мөнгө тараах. Ингэснээр худалдааг хэвийн явуулж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ хэмээн үзэж буй.

УИХ дахь АН-ын бүлгээс УОК-т зөвлөмж хүргүүлэв
УИХ дахь АН-ын бүлгээс УОК-т зөвлөмж хүргүүлэв
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.