Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь АН-ын бүлгээс УОК-т зөвлөмж хүргүүлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс коронавирусний цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй бодлогод тусгах зөвлөмж боловсруулжээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга Н.Ганибал нар дээрх зөвлөмжийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт гардуулав.

Зөвлөмжид, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах, хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах шаардлагатай байгааг тусгасан байна.

Түүнчлэн цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсадыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан бодлого хэрэгжүүлэх зэргийг тусгажээ.

Мөн олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи ашиглан халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг зөвлөмжид тусгасан байна.

Гэрээсээ ажиллаж байгаа үед цалин хөлсийг бүтэн олгоно
Гэрээсээ ажиллаж байгаа үед цалин хөлсийг бүтэн олгоно
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.